ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” МАРГААШ БОЛНО.

       Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

       Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд оролцох ба Архивын ерөнхий газраас  дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  •  Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэргэжил, арга зүйн зөвлөгөө;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшүүлэх сургалтын талаарх мэдээлэл;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн арга зүйн баримт бичгийн худалдаа;
  • Иргэд, байгууллагаас өргөдөл, санал хүсэлт хүлээн авах;
  • Монгол Улсын хүн амын 1933, 1944, 1956, 1989, 2000 оны тооллогын баримтаас иргэнд холбогдох лавлагааг олгох зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

      Агентлаг, байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ болон өдөрлөгийн хөтөлбөрийг доорх зургаас харна уу.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook