АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
         
 
           Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т өнөөдөр /2019.05.10/ гарын үзэг зурлаа.
           Тус санамж бичгийн хүрээнд Үндэсний төв архивын сан хөмрөгт ШУА-ийн академичдын хувийн хөмрөгийг үүсгэж, архивын сан хөмрөгийг баяжуулах, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдтэй санамж бичиг байгуулах, хамтран ажиллах талаар бодлогын арга хэмжээ авах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан бүтээл бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлууд тусгагдсан юм.
           Мөн ШУА-ын дэд ерөнхийлөгч Л.Чулуунбаатар, Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан нар хүрэлцэн ирсэн бөгөөд Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, сэлбэн засах, сэргээн шинэтгэх болон ШУА-ийн түүхэнд холбогдох архивын баримт, гэрэл зургийн бичил үзэсгэлэнтэй танилцлаа.
 
 
 
 
 
 
 
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook