АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
img

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДАД

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, үйлчилгээний соёлыг хэвшүүлэх, харилцагч үйлчлүүлэгчтэй зохистой харилцах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэсэн “Харилцааны сэтгэл зүй, үйлчилгээний соёл” сэдэвт сургалтыг Архивын ерөнхий газрын үйлчилгээний албан хаагчдад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтаар үйлчилгээний ажилтанд тавигдах шаардлага, үйлчлүүлэгч болон үйлчилгээний албан хаагчийн хоорондын харилцаа зэрэг агуулгыг багтаасан хичээлийг “Зах зээлийн хүрээлэн”-ийн Дэд профессор М.Сэлэнгэ заасан юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook