“МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” МУСК ДЭЛГЭЦНЭЭ ГАРСНЫ 30 ЖИЛ
img

 “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр”-ийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас архивын сан хөмрөгт 35 мм-ийн кино хальсан дээр хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны кино дэлгэцэнд гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойд зориулсан архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулна.

Энэхүү үйл ажиллагааг сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт

Хаана: Архивын ерөнхий газрын байранд /ХУД, 10-р хороо Буянт-Ухаа II хорооллын урд/

Холбогдох утас: Архивын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Дариймаа-91011777/

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook