ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
img

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наамдыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар Түүхийн ухааны доктор Дамдинсүрэнгийн Хоролдамбыг "Алтан гадас" одонгоор, Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Гунгаагын Энхцэцэгийг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнасныг өнөөдөр Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар гардуулан өглөө.

Мөн төрийн албанд олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачлагчтай ажилласан Архивын ерөнхий газрын зарим албан хаагчдыг хамтран ажилладаг албан байгууллагуудаас тодорхойлон шагнал ирүүлснийг ёслол төгөлдөр гардуулж өглөө. Үүнд: ХЗДХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Санхүү аж, ахуйн хэлтсийн Хэвлэх хэсгийн эх бэлтгэгч Г.Амартүвшин, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын зааварлагч-арга зүйч Г.Ганзул, Батлан хамгаалах яамны "Хүндэт жуух бичиг"-ээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ч.Оюунчимэг, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын Сургалт хариуцсан ажилтан Ц.Ариунжаргал, Зэвсэгт хүчний жанжин штабын "Жуух бичиг"-ээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, мэргэжилтэн Г.Баясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн "Жуух бичиг"-ээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, мэргэжилтэн Г.Золжаргал, Шинжлэх ухааны академийн "Хүндэт жуух бичиг"-ээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын Эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од нар тус тус шагнууллаа.

Архивын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс шагнагдсан албан хаагчиддаа халуун баяр хүргээд төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цаашид улам боловсронгуй болгох, архивын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байхын ерөөлийг дэвшүүлье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook