Мэдээлэл
img

Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит XXIII хуралдаан Эрдэнэт хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985” он сэдэвт үзэсгэлэн маргааш буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагт Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Иймд сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж сонирхсон асуултаа асууж, хэвлэлийн мэдээ бэлтгэнэ үү.
Мөн сонирхсон хүн бүрт нээлттэй.

Хаяг: ХУД 10-р хороо Буянт-Ухаа 2 хорооллын урд байрлаж байна.

Холбоо барих утасны дугаар: АЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч 91011777 /Дариймаа/

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook