Өндөр Гонгор авирласан тухай баримт

 Шүүн шийтгэсэн нь: Цаазалсаныг зөрчиж архи ууж, арван тавны цагдаа нарт баригдаж ирсэн хар Аюурзана байцаан шүүвээс өчих нь: Би шавь Бүүвэйн дарга Дамдинсүрэн нутгийн хүн. Энэ жил 12 сарын 26 ны өдөр Цоохор хорооны газар суух оросын Буушаны ойр ганцаар явж бүхүйд урьд таних их сангийн “өндөр “хэмээх Гонгор лугаа тохиолдож урьд үл таних нэгэн оросынд хамт орж, би хувийн хорин мөнгөөр архи худалдан авч, Гонгорын хамт ууж байгаад гарч явсаны хойно, Гонгор согтууран орос дээр  буцаж ирэн, тэрхүү оросын шилэн цонхыг хэмхэлж эвдсэнд түүний биеийг миний биеийн  хамт цагдаа нар бариад эндэх яамнаа хүргэн ирсэн билээ. Өчүүхэн би санамсаргүй цаазалсаныг зөрчиж архи уусан нь миний нэгэн цагийн осол буруу болов, ялыг хүлээсүгэй би. Үүний урьд энэ мэт ууж явсан зүйл үгүй хэмээн өчмой. Байцааваас энэ хэргийн Аюурзана болбаас цаазалсаныг  зөрчиж бусдыг удирдан явж архи ууж согтууран тийнхүү будлиан өдүүлж явсан нь үзвэл даанч цааз сахилгыг алдсан үнэхээрийн жигшүүртэйн туйлд хүрсэн ард  даруй мөн болох тул урьд шийтгэж өнгөрүүлсэн дүрмийн ёсоор дөчин өдрийн дөнгө дөнгөлж, өдөр бүр яамны гадаа өнжүүлэлгүй зогсоож, өдөр дүүргэсний хойно 100 ташуур занчиж шийтгэн дуусгасугай. Энэ нэгэн хэргийг ийм шийтгэсэн явдлыг данснаа тэмдэглэв.

МУҮТА   А-74   Д-1    хн-38

Бичсэн :    ТБА-ын Уншлагын танхимын эрхлэгч Л.Чанцалням

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook