ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЪЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ СПОРТЫН НААДАМ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
img

ХЗДХЯ-ны харъяа агентлаг байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадмын нээлт өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Тус спортын наадмыг өнгөрсөн жил МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газар зохион байгуулж байсан бол энэ жил 2017 онд багийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулж байгаа билээ.


Нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар оролцов. 
Энэхүү тэмцээнд нийт 11 байгууллагын 300 гаруй албан хаагчид спортын 4 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд Архивын ерөнхий газрын хувьд 2018.05.18-ны өдөр зохион байгуулагдсан Ширээний теннисний төрөлд Мөнгөн медалийн болзол хангаад байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook