Дээд шүүхийн архивын үйл ажиллагааг шалгав

     Архивын тухай хуулийн 9.4.1, Засгийн газрын 1999 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм”, Архивын ерөнхий газар /АЕГ/-ын даргын 2009 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалтын үйл ажиллагааны заавар”-ыг үндэслэн, АЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагчийн баталсан хуваарь, удирдамжийн дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Л. Дэлгэрцэцэг, Н.Оюунсүрэн нар 2012оны 03 сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Дээд шүүхийн архивын үйл ажиллагаанд  иж бүрэн шалгалт хийв. 
 Шалгалтаар Архивын тухай хууль тогтоомж, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааврын хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гарган, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл, зөвлөмж өгөв.
      Иж бүрэн шалгалтад АЕГ-ын даргын 2009 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан “Хяналт шалгалтын ажлын заавар”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Байгууллагын архивын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт”- ийг баримтлан дүгнэхэд авбал зохих 100 онооноос 88 оноо авч, “В” буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.
       “Архивын тухай” хуулийн 6.4.2 дахь заалт, Шүүхийн тухай хуулийн 87.1 дэх заалт, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2007 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн ажлын журам”-ын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлж, Улсын Дээд Шүүхийн төрөлжсөн архивыг байгуулах эрх зүйн болон архивын тоо бүртгэлийн баримт бичгүүдийг боловсруулан баталгаажуулах, Дээд шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлэх талаар АЕГ-тай хамтран ажиллах шаардлагатай байгааг  мэдэгдлээ.   
     Цаашид төрөлжсөн архив болон байгууллагын архивын үйл ажиллагааг  зааглан, шүүхийн  бусад байгууллагыг мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах арга хэмжээ авч ажиллахыг илтгэх хуудас болон улсын байцаагчийн дүгнэлтэнд анхааруулав.   

Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook