Төрийн архивын Хойд бүсийн сургалт явагдлаа

     “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх 175 гэрээт ажилтныг 2011 оны 12 сараас эхлэн төрийн архивуудад ажиллуулж эхлээд байна.
     Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус  газраас шат дараалсан олон арга хэмжээг авч ажиллаж байгаагийн нэг хэсэг нь төрийн архивуудад шинээр орсон гэрээт ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах юм.
Иймээс батлагдсан төлөвлөгөөний дагуу архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүй, зохион байгуулалтын талаарх сургалт семинарыг төрийн архивын үндсэн болон гэрээт ажилтнуудад бүсчилсэн хэлбэрээр явуулж байгаагийн нэг нь 2012 оны 04 дугаар сарын 09-12-ний өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулж буй хойд бүсийн аймгуудын сургалт юм. Уг сургалтанд Орхон, Дархан-уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга нар болон төрийн архивын тасгийн дарга, үндсэн ба гэрээт ажилтнууд хамрагдаж байна. Сургалтын үеэр АЕГ-аас аймаг тус бүрт сервер, компьютер, тог баригч, сүлжээний свич, принтер, зөөврийн хатуу диск тус бүр 1, сканнер 3 ширхэгийг хүлээлгэн өглөө.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook