Увс аймгийн ЗДТГ-аас сум, байгууллагуудад мониторинг зохион байгууллаа
img

Увс аймгийн ЗДТГ-аас сумдын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх  мониторингийн ажил 2015 оны 11 дүгээр сарын 09-14-ны өдрүүдэд явагдлаа. Мониторингийн ажлын хэсгүүд сумдад ажиллахын өмнө  аймгийн төвийн төрийн байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг хийж дууссан юм.Уг мониторингийн 6 ажлын хэсэгт  аймгийн Төрийн архивын ажилтнууд орж сумдын төсөвт байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг үзэж шалган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Мониторингийн дүн болон тайлан ирүүлсэн байдлыг харгалзан үзэж сумдын төсөвт байгууллагуудын 2015 оны ажлын үзүүлэлтийг гаргаж байр эзлүүлэхээр бэлтгэж байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook