“Хөмрөг үүсгэгч байгууллагын зэрэглэл тогтоох тухай журам” батлагдлаа.
img

Монгол улсын Архивын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14, 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, 2012 оны 190 дүгээр тогтоол, Үндэсний архивын газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын ажлын үндсэн заавар”  холбогдох бусад эрх зүйн актыг үндэслэн “Төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагын зэрэглэл тогтоох журам”-ыг боловсрууллаа.

Төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн ба боломжит эх үүсвэрийн жагсаалтыг боловсруулах явцад гардаг нэг асуудал бол хөмрөг үүсгэгч байгууллагын зэрэглэл юм. Энэ талаар батлагдсан зөвлөмж, гарын авлага байдаггүйгээс ямар байгууллагын баримтыг хэддүгээр зэрэглэлд оруулах талаар архив бүр харилцан адилгүй ойлголттой байсан бөгөөд үүнийг ижилтгэх үүднээс журам боловсруулж, батлуулан мөрдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон.

Энэхүү журам батлагдсанаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.  Журмыг төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагын зэрэглэл тогтоох, энэ үндсэн дээр баримтын үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж, баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, нөөц болон ашиглалтын хувь үйлдэх, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлын дараалал, хэлбэрийг тогтооход ашиглана.

Журамд Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн төв, төрөлжсөн архивын хөмрөг үүсгэгч байгууллагын зэрэглэлийг үлгэрчилсэн байдлаар тогтоож өгсөн.

Хөмрөг үүсгэгч байгууллага шинээр нэмэгдэх, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд зэрэглэлийн хавсралтыг жишиг болгон ашиглана.

Журмын төслийг Архивын ерөнхий газрын газар, хэлтэс, нэгжүүд, аймаг, нийслэлийн төв, төрөлжсөн архивуудаас авсан санал, судалгааг үндэслэн боловсруулж, Архивын ерөнхий газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах төв комиссын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар  хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

Журмыг энд дарж татаж авна уу.

 

МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook