АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
img

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газар болон төв, төрөлжсөн архивуудын ажилтан, албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтийн хүртээл болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архивын ерөнхий газраас уулын явган аялалыг санаачлан зохион байгууллаа.

 

Явган аялалын хүрээнд нийт архивчид Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхсан бөгөөд Цэцээ гүн оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөр юм.

Энэхүү уулын явган аялалд Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Хил хамгаалах ерөнхий газрын төв архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Геологийн мэдээллийн төв архив, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архив, мэдээллийн төв, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Цаг уур орчны шинжилгээний газрын байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архив, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архив, Шүүхийн төрөлжсөн архив зэрэг байгууллагуудын нийт 78 албан хаагч оролцлоо.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook