1921- Ардын засгийн газраас Монгол улсын түүхэнд холбогдох архивын баримт, эх сурвалж, ном судар, ховор нандин шастирыг орон даяар эрэн сурвалжилж, нийслэлд татан авч, төвлөрүүлэн, улсын хамгаалалтад авах шийдвэр гаргав
1927- Үндэсний төв архивын эх үүсвэр тавигдав.
1948- Архивын ерөнхий газрын эх үүсвэр тавигдав.
1958- Орон нутгийн төрийн архивууд болон зарим тусгай архивууд байгуулагдав.
1960- Төв, төрөлжсөн, салбарын архивууд байгуулагдав.
1991- Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөл /ОУАЗ/-д “А” зэрэглэлийн гишүүнээр элсэв.
1993- Архивын ерөнхий газар ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбарын гишүүн болов.
1994- Монгол улсын Ерөнхийлөгч “Архивын салбарт шинэчлэл хийх үндсэн чиглэл”-ийг батлан гаргав.
1996- Архивын ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болов.
1998- Архивын тухай хууль батлагдав.
2001- Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөлийн Евро-Азийн бүсийн салбар /ЕВРОАЗИКА/-ын гишүүн болов.
2005- Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авиа бичлэгийн баримтын төв Олон улсын Кино архивын холбооны гишүүнээр элсэв.
2006- Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдав.
2007- Монгол улсын Засгийн газраас Үндэсний төв архивын цогцолбор байр бариулах шийдвэр гаргав.
Түүхэн товчоон