Чиг үүрэг

Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна: 

  1. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын     талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх; 
  2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; 
  3. Төpийн аpхивын ажлын жуpмыг баталж, мөpдүүлэх; 
  4. Төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж мэргэжлийн туслалцаа үзүүлэх; 
  5. Төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх; 
  6. Архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
  7. Төрийн архивын үйл ажиллагаа, материал хангамж, боловсон хүчний талаар нэгдмэл бодлого явуулах; 
  8. Архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  9. Гадаад оpнуудад байгаа Монгол улсын түүх, соёлд холбогдох аpхивын баpимтыг олж илpүүлэх, хуулбаpлах, худалдан авах ажлыг зохион байгуулах.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook