Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа /1955-1985 он/

Улаанбаатарын нэгэн гудамж /хотын хуучин хэсэг/ 1957 он. РГАКФД

 

ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С. Хрущев болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар ЗСБНХУ-аас эдийн засгийн нэмэлт тусламж үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа нь. Москва. 1960.09.09. РГАКФД

 

БНМАУ-ын 40 жилийн ойд зориулсан хүлээн авалт дээр (зүүн гараас) ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга К.Н.Руднев, ЗХУКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ю.В.Андропов, ЗХУКН-ын төв хорооны Тэргүүлэгч гишүүн А.Н.Шелепин, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайд Н.Лувсанчултэм нар. Москва.1964.11.26. РГАКФД

 

ЗСБНХУ-ын хөдөлмөрийн баатар, Олон улсын авто шугамын жолооч, А.Е.Попов ЗСБНХУ-аас БНМАУ-д экспортлох барааг Чуйскийн замаар тээвэрлэж байгаа нь. 1964.06.28. РГАФКД

 

БНМАУ-ын нийслэл Улаанбаатарын хотын ерөнхий байдал. 1969.05. РГАФКД

 

Комбайнч Хандын Намсрай Зүүн хараагийн САА талбайд. 1957 он. РГАФКД

 

“Сүхбаатарын зам” хөдөө аж ахуйн нэгдэл. БНМАУ. 1957 он. РГАФКД

 

Улаанбаатарт зохиогдсон ЗСБНХУ-ын Улс ардын аж ахуйн ололтын  тухай үзэсгэлэнгийн танхимд. 1961. 07. РГАКФД

 

Улаанбаатард зохиогдсон ЗСБНХУ-ын Улс ардын аж ахуйн ололтын тухай үзэсгэлэнгийн  танхимын гадна байдал. 1961. 07. РГАКФД

 

Улаанбаатард зохиогдсон ЗСБНХУ-ын Улс ардын аж ахуйн ололтын тухай үзэсгэлэн.

 

Зөвлөлт болон Монголын геологчид Хөвсгөл аймгийн “Доод нуур”-т хамтарсан маршрутын  бэлтгэл ажлыг хийж байгаа нь.  1967. 04. РГАКФД

 

ЗСБНХУ-ын эдийн засаг, техникийн тусламжаар баригдсан Дархан хотын механикжсан үр тарианы агуулах болон бетон зуурмагийн үйлдвэрийн төрх. 1963 он. 

 

Улаанбаатарт баригдаж буй Байшин үйлдвэрлэх комбинатад тоног төхөөрөмж суурилуулж байгаа нь.  1961. 06. РГАКФД

 

ЗСБНХУ-ын тусламжтай баригдаж буй төмөр зам, Улаанбаатар дахь төмөр замын депогийн ерөнхий төрх. 1962 он. РГАКФД

 

Ах дүү гурван улсын нийслэл Москва, Улаанбаатар, Бээжинг холбосон трансмонголын төмөр зам. БНМАУ. 1961 он. РГАКФД

 

ЗСБНХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар И.Р.Пресняков Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварчидтай  туршлагаасаа хуваалцаж байгаа нь. /зүүнээс И.Р. Пресняков, мэргэжилтэн Д.Сэрээтэр, слесарь-сурагч Л.Төмөр, хариуцлагатай тээврийн ажилтан М. Дондог. 1971 он. РГАКФД

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook