Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2018.10.25

Тендер шалгаруулалтын нэр: АЕГ-ын албан хаагчдын үйлчилгээний автобус

Тендер шалгаруулалтын дугаар: АЕГ/201812001

Архивын ерөнхий газар  эрх бүхий тендерт оролцогчдоос АЕГ-ын албан хаагчдын үйлчилгээний автобусыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.mn цахим хаягаар эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь санал болгож буй үнийн үнгээс багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх;

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх;

Сүүлийн 5 жилийн аль нэгд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн (доод тал нь 1 бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага)-ыг нотлох баримт бичиг (гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаж илгээнэ)

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 2,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минут -аас  өмнө www.tender.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10-р хороо,

Архивын ерөнхий газрын 301 тоот. 

Утас: 77002082, 77002046

Харилцах ажилтан: Л.Уянга, Г.Баясгалан

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook