Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөг

КИНО, ГЭРЭЛ ЗУРАГ, ДУУ АВИАНЫ БАРИМТЫН АРХИВЫН САН ХӨМРӨГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        Баримтын тоо хэмжээ: 1938-2002 оны 1009 нэрийн 9855 хн баримтат кино, 1936-2000 оны 22 нэрийн 6925 х.н уран сайхны кино, 1947-2005 оны 990 нэрийн 4481 х.н кино мэдээ сэтгүүл, 1961-1995 оны уран сайхны киноны олон улсын фонограмм, 1992-2005 оны 44 нэрийн 597 хн хувийн гаралтай уран сайхны кино, 1920-2007 оны гэрэл зургийн цомог 342 хн, 1920-2007 оны 56832 гэрэл зураг, Монголын радиогийн алтан фондоос түүвэрлэн авсан 1968-1989 оны 503 хн буюу 5030000 метр дуу авиа бичлэгийн соронзон хальс зэрэг баримт хадгалагдаж байна.
Хөмрөг үүсгэгч байгууллага:

  1. Улсын Их Хурал

  2. Архивын Ерөнхий Газар

  3. МонЦаМэ агентлаг

  4. Монгол кино нэгтгэл

  5. Урлагийн ажилтны холбоо

       Баримтын онцлог: Улс орны  түүх, соёлын амьд түүхийг шингээсэн   хальс болоод диск, хуурцаг зэрэг тусгай төрлийн баримт хадгалагдаж байна.
       Баримтын агуулга: Эх орны  түүхэн хөгжил, байгалийн  үзэсгэлэн,  хувь хүний уран бүтээл, үйл амьдрал, ховор ан амьтан зэрэг бүхий л үйл явцыг бодит байдлаар нь   уран сайхны аргаар болон баримтан дээр түшиглэн дүрслэн харуулсан байдаг.

35 мм-ын хальсаар хийгдсэн уран сайхны киноны жагсаалтыг (1936-2000 он) энд дарж үзнэ үү.

HD форматаар хөрвүүлсэн уран сайхны киноны жагсаалтыг (1945-1995 он) энд дарж үзнэ үү.

Баримтад киноны жагсаалтыг (1938-2003 он) энд дарж үзнэ үү.

        

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook