Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын сан хөмрөг

УЛС ТӨРИЙН НАМ ОЛОН, НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЫН АРХИВЫН САН ХӨМРӨГ

         Үндэсний төв архивын Монгол ардын намын баримтын төвийн сан хөмрөгт Монгол Ардын Нам, МАН-ын их хурал, МАН-ын анхдугаар бага хурал, Намын Төв Хороо, Намын Хянан Шалгах Хороо зэрэг намын төв байгууллагууд, Намын Дээд Сургууль, Намын Түүхийн Институт, Сэтгүүлүүдийн Нэгдсэн Редакци, Үнэн сонин, Дорнодын уурхайнуудыг удирдах газрын намын хороо зэрэг НТХ-ны дэргэдэх байгууллагууд, Дэлгэр их уулын аймаг, Богд Хан уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг, Хан Тайшир уулын аймаг, Цэцэрлэг Мандал уулын аймаг, Чандмань уулын аймаг, Алтай уулын зэрэг аймгийн намын хороо, Улаанбаатар хот болон  Улаанбаатар Төмөр Замын намын хороо, 6 дүүргийн намын хороо, намын анхан шатны хороо, үүрүүдийн хөмрөг болон Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Х.Элдэв-Очир, Ж.Самбуу, Н.Жагварал, Д.Моломжамц, Т.Рагчаа, П.Дамдин, Ц.Балхаажав зэрэг нам, төрийн   зүтгэлтэн түүхэн хүмүүсийн хувийн хөмрөг, гэрэл зургийн хөмрөг,намын гишүүний хувийн хэргийн хөмрөг зэрэг эмхлэн цэглэгдсэн нийт 191 хөмрөгийн 260 данс бүхий 50000 гаруй хн, 170000 гаруй намын гишүүний бүртгэх хуудас, 9000 гаруй гэрэл зураг, 100000 гаруй карт каталогийн сан хадгалагдаж байна.

Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивт хадгалагдаж байгаа баримтын жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook