Лавлагаа

Үндэсний төв архивт төрийн болон олон нийтийн байгууллага хувь хүнээс нөхөн бүрдүүлэлтээр авсан 1674-2016 оны 1239 хөмрөгийн цаасан суурьтай болон тусгай төрлийн баримт хадгалагдаж байна.

Үндэсний төв архиваас байгууллага иргэдэд үзүүлдэг гол үйлчилгээ нь Архивын лавлагаа үйлчилгээ юм.

Архивын лавлагаа гэдэг нь байгууллага, иргэдийн хүсэлт захиалгын дагуу тодорхой асуудал сэдэвт холбогдох мэдээллийг архивын баримт эх сурвалжид тулгуурлан гаргасан хууль эрх зүйн хүчин төгөлдөр албан ёсны баримт бичгийг хэлнэ.

Архивын лавлагаа нь дарааг үндсэн 4 төрөлтэй байна.Үүнд;

  • Нийгэм эрх зүйн лавлагаа
  • Ураг төрлийн холбогдолтой лавлагаа
  • Хүн амын тооллого
  • Сэдэвчилсэн лавлагаа

 

Нийгэм эрх зүйн лавлагаа: Нийгэм эрх зүйн лавлагааг байгууллага, хувь хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэдийн улсад ажилласан жил, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, шагнал, боловсрол, иргэний бүртгэл мэдээллийн талаар холбогдох баримтаас гаргана. Үүнд: иргэдийн улсад ажилласан жил, хөдөлмөр эрхлэлтийн тушаал, боловсролын лавлагаа, алдарт эхийн одонгийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, нотариат шүүхийн лавлагаа байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу бусад лавлагааг олгоно.

Ураг төрлийн холбогдолтой лавлагаа: Иргэдийн ураг төрлийн холбогдолтой лавлагаанд Овог, эцэг, эх, нэр, ам бүл, төрөл садан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, намтар түүх зэрэг холбогдолтой мэдээллүүд хамрагдана.

Ураг төрлийн холбогдолтой лавлагаа нь хувь хүний угсаа гарал, удам судар, намтар түүх, ам бүлд холбогдох асуудлаар архивын баримт эх сурвалжаас шүүн гаргасан мэдээлэл юм.

Хүн амын тооллого: Үндэсний төв архивын сан хөмрөгт 1922-1929, 1933, 1944, 1947, 1956, 1989 , 2000, 2010 оны хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.

Үүнээс 1922-1929, 1933, 1944, 1956 хүн амын тооллогын баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр баримтын эрэлт хайлтыг түргэн шуурхай хялбар болгож байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Сэдэвчилсэн лавлагаа: Сэдэвчилсэн лавлагааг тодорхой сэдэв, үйл явдалд хамаарах асуудлаар баримтаас шүүн олгоно. Зураг төслийн баримтын лавлагаа инженер геологийн судалгааны дүгнэлт техникийн болон ажлын зураг төсөл, барилга ашиглалтад хүлээн авсан ажлын болон улсын комиссын акт гэх мэт... Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын лавлагаа уран сайхны кино, баримтат кино, кино мэдээ, орчуулгын кино, гэрэл зураг, дуу авианы баримт зэрэг төрлөөр лавлагааг гаргаж үйлчилж байна.

Архивын холбогдолтой бүх төрлийн мэдээллийг 1800-1205 утсанаас лавлаж болно.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook