Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

КИНО, ГЭРЭЛ ЗУРАГ, ДУУ АВИАНЫ БАРИМТЫН АРХИВ

           Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нь анх 1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 216-р тогтоолоор Урлагийн хэрэг эрхлэх хорооны харъяа Кино, зургийн архив нэртэйгээр байгуулагдсан.

Тус архивт манай улсын төдийгүй хүн төрөлхтний түүхийн ховор нандин баримт болох уран сайхны кино, баримтат кино, кино мэдээ зэрэг кино баримтууд, гэрэл зургийн баримт болон дуу авианы баримтууд болох гэрэл зургийн шилэн болон хальсан негатив, DVD, VHS, пянз, соронзон хальс зэрэг тээгч  дээрх амьд түүх болсон баримтууд хадгалагдаж байна.

Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг:

  • Кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх;

  • Сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх;

  • Хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох;

  • Архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр архивын хөмрөг байгуулах;

  • Архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх;

  • Архивын баримтыг ашиглуулах.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook